"Циркийн барилгыг нураах нь" гэсэн мэдээллийг Д.Сумъяабазар үгүйсгэж "Цирк дөрөвдүгээр сард ашиглалтад орно" гэж мэдэгдлээ

"Циркийн барилгыг нураах нь" гэсэн мэдээллийг Д.Сумъяабазар үгүйсгэж "Цирк дөрөвдүгээр сард ашиглалтад орно" гэж мэдэгдлээ

Өнгөрөгч амралтын өдөр /2024.01.27-28/ -үүдэд “Циркийн барилгыг нурааж, орон сууц барихаар болсон. Орон сууцны захиалга авч эхэлсэн” гэх мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Харин эргэлзээтэй энэхүү асуудалд Хотын дарга асан Д.Сумъяабазар өөрийн твиттер хуудастаа тайлбар өгсөн юм.

Тэрбээр, "Циркийн барилга байгууламж үндсэн хэв маяг загварчлал аа алдахгүй Орчин үеийн тохижилтойгоор 2024-04 сарын сүүлээр ашиглалтанд оруулахаар барилгын мэргэжлийн компаний ажилчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа болно оо. Компаний удирлагуудаас тодруулж асуулаа" гэжээ. 

Учир нь 2008 оны долдугаар сарын 17-ны өдөр ТӨХ-ны 352 дугаар тогтоолоор Японы Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн “АСА” багт Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр худалдахаар болж, Улсын циркийг худалдаж авах үнийг 1.5 тэрбум төгрөгөөр тогтоож, “АСА” баг гэрээний үүргийн барьцаа болгож 300 сая төгрөгийг банкны дансанд байршуулснаар гэрээ хэрэгжиж эхэлсэн байдаг.