"Мөрдөн байцаалтын нууц задрах эрсдэлтэй" хэмээн жолооч нарыг нууцын баталгаанд гарын үсэг зуруулжээ

"Мөрдөн байцаалтын нууц задрах эрсдэлтэй" хэмээн жолооч нарыг нууцын баталгаанд гарын үсэг зуруулжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт өнгөрсөн долоо хоногт /2024.01.23-24/ "Дашваажил" ХХК-ийн газ тээвэрлэж явсан том оврын автомашин Батлан хамгаалах яамны эзэмшлийн Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон.

Улмаар уг хэрэгт холбоотойгоор "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренчиндорж, Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран нарыг 48 цагийн хугацаатай саатуулан баривчилж байгаад сулласан байдаг.

Тэгвэл тухайн жолооч нарыг осолтой холбоотой мэдээлэл өгөхгүй байх нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь мөрдөн байцаалтын нууц задрах эрсдэлтэй хэмээн ийнхүү нууцын баталгаа гаргуулсан аж. Өдгөө хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.