Амь эрсэдсэн алба хаагчдын бага хүүхдийг 18 нас хүртэл цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг болох хуулийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барина гэв

Амь эрсэдсэн алба хаагчдын бага хүүхдийг 18 нас хүртэл цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг болох хуулийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барина гэв

Өнгөрөгч долоо хоногт /2024.01.23-24/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Дүнжингарав"-ын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин Patrol маркийн машинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон.

Үүний улмаас Нийслэлийн Онцгой байдлын газрын Баязүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Ш.Амгаланбаяр, ахлагч Д.Барсүрэн, ахлагч Э.Түвшинтөр нар харамсалтайгаар амиа алдсан юм. Тэгвэл өнөөдөр /2024.01.29/ эдгээр алба хаагчдыг эцсийн замд нь үдэх ёслол "Аврагч 120 дугаар анги"-д болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болжээ.