Түргэний тэрэг хааж зогссон жолоочийг 20 мянгаар торгожээ

Түргэний тэрэг хааж зогссон жолоочийг 20 мянгаар торгожээ

Түргэн тусламжийн автомашины хөдөлгөөнд саад учруулж зогссон зөрчилд Цагдаагийн байгууллагаас хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт, тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугаман тэмдэглэл (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах, эсхүл тэр талд зогсож байгаа тээврийн хэрэгсэл хүртэл 3 м-ээс бага зайтай газарт түр зогсохыг хориглоно гэж заасан байдаг. ТЦА-наас замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусад хөдөлгөөнийг хаахгүй байх, зогсоол талбайд тээврийн хэрэгслийг зөв байрлуулахыг зөвлөв.