"Дашваанжил" ХХК тэсэрч, дэлбэрэх бодисын тээвэрлэлтийн үеийн хариуцлагын даатгалаа хийлгээгүй байжээ

"Дашваанжил" ХХК тэсэрч, дэлбэрэх бодисын тээвэрлэлтийн үеийн хариуцлагын даатгалаа хийлгээгүй байжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин осол гарган дэлбэрч, ойр орчимд нь гал тархаж, олон хүний амь нас эрсдэж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод байгаа билээ. Тэгвэл тухайн үед осолдсон "Дашваанжил" ХХК-ийн том оврын автомашин даатгалд хамрагдаагүй байсан байна.

Энэ талаар СЗХ-ны дарга Д.Баярсайхан "Дашваанжил" ХХК-ны хувьд тэсэрч, дэлбэрэх бодисын тээвэрлэлтийн үеийн хариуцлагын даатгал хийгдэх ёстой байсан ч үүнийг хийлгээгүй байсан. Зөвхөн "Норт Бенз" компанийн хувьд тээврийн хэрэгслийн буюу 130 сая төгрөгийн үнэлгээтэй даатгал хийгдсэн байна" гэдгийг онцоллоо.