Улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг цуцалж, маргаашаас эхлэн хуучнаар нь явуулахаар болов

Улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг цуцалж, маргаашаас эхлэн хуучнаар нь явуулахаар болов

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахаар тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулсан шийдвэрийн хэрэгжилт өнөөдөр /2024.01.31/ дуусаж байна. Үүнийг цаашид үргэлжлүүлэх эсэхэд олон нийтээс санал асуулга авахад судалгаанд оролцсон иргэдийн 55 хувь нь үргэлжлүүлэхгүй, 45 хувь нь үргэлжлүүлэхийг дэмжинэ хэмээн саналаа өгчээ. 

Иймд маргааш /2024.02.01/-аас эхлэн Улаанбаатарт хотод автомашинтай хөдөлгөөнд оролцохдоо хуучнаар буюу 4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгслээс бусад нь хөдөлгөөнд оролцох журам хэрэгжиж эхлэх ажээ. Энэ талаар НЗДТГ-аас мэдээлэл өглөө. 

ШУУД: