ВИДЕО: "Тэжээвэр амьтны хууль"-тай болсон тул эзэнгүй нохойг, муурыг “Асрах байранд байлгана” гэж байгаа ч, цуглуулж байгаад олноор нь буудаж байна

ВИДЕО: "Тэжээвэр амьтны хууль"-тай болсон тул эзэнгүй нохойг, муурыг “Асрах байранд байлгана” гэж байгаа ч, цуглуулж байгаад олноор нь буудаж байна

Улаанбаатар хотын эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэж хооллож ундална гэсэн боловч үнэн хэрэгтэй "аврах" нэртэй аллагын байр байгуулж, эзэнтэй болон эзэнгүй муур нохдыг өмнөх жилүүдийн адил буудаж устгасаар байгаа мю.

ВИДЕО:

Өмнөх жилүүдэд эзэнгүй муур нохойг буудан хөнөөдөг байсан. Өнгөрссөн жил гэхэд л нийт 80 мянга гаруй нохойг буудан хөнөөсөн гэсэн тоо баримт бий. Харин энэ жил "Тэжээвэр амьтны тухай хууль" батлагдсантай холбогдуулан эзэнгүй муур, нохойг түр асрамжлах байранд хүргэж, үржлийг нь хязгаарлах, асрамжлах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Ийнхүү Баянзүрх дүүргээс 23, Сүхбаатар дүүргээс 158 орчим эзэнгүй муур, нохойг барьж түр асрамжлах байранд хүргүүлсэн тухай тоо баримтыг албаныхан мэдээлж байгаа. Ингээд нийт дүүргээс цуглуулсан 600 орчим нохой нэг дор ямар нөхцөл байдалтай байгаа талаар сурвалжилахаар бид эзэнгүй муур нохойн түр асрамжлах байр болох "хар үнэгний аж ахуй"-г зорьсон юм.

Биднийг тус байршилд очиход 600 орчим нохой бус харин 60 гаруй эзэнгүй нохой л биднийг угтсан юм.

Тухайн амьдтыг харгалзах нэг ч хүн байгаагүйн дээр хоол гэх хөлдүү ганц хонины цувдайнаас өөр хооллох зүйл байсангүй. Эдгээр муур, нохойг амьдрах байраар хангах, хооллоход зарцуулах тусгайлсан төсөв байхгүй бөгөөд нийслэлийн урсгал зардлаас санхүүжүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч газар дээрээ нөхцөл байдал тун хүндхэн бөгөөд эхнээсээ үхээд эхэлсэн байлаа.

Ингээд тус асрамжлах байранд аваачна гэж мэдэгдсэн 600 гаруй эзэнтэй болон эзэнгүй муур, ноход хайчсан бэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Энэхүү ажлыг нийслэлээс зохион байгуулж байгаа. Иймд бид НЗДТГ-тай холбогдож, уг асуудлыг тодруулахад, "одоогийн байдлаар асрамжлах байр хараахан бэлэн болоогүй байгаа тул бага жижиг нохой болон гөлөгийг л түр асрамжлах байранд аваачаад үлдсэнийг нь өмнөхийн адил буудан хөнөөж байгаа" гэх сэрдхийлгэм мэдээллийг бидэнд өгсөн юм.

Уг нь барьсан нохой, муурыг тус байранд байршуулж, эзэн нь олдсон тохиолдолд буцаан өгөх, хуулийн дагуу эзэнгүй нохой, муурыг устгахгүй цаашид ч түр асрамжлах байранд байлгаж, үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ гэж мэдэгдсэн. Гэвч үнэн хэрэгтэй аврах нэртэй аллагын байгууллагыг байгуулж, эзэнтэй болон эзэнгүй муур нохойг өмнөхийн адил өршөөл авралгүй устгасаар байгаа аж.