ШУУРХАЙ: "Дүнжингарав" орчимд гарсан осолд холбогдсон жолооч нарыг "яллагдагчаар татаагүй, сэжигтнээр тооцон шалгаж" байна

ШУУРХАЙ: "Дүнжингарав" орчимд гарсан осолд холбогдсон жолооч нарыг "яллагдагчаар татаагүй, сэжигтнээр тооцон шалгаж" байна

"Дүнжингарав" худалдааны төвийн замд байгалийн хий тээвэрлэж явсан автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас гал гарч олон хүн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохироод байна. Улмаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын дөрвөн прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтаасан шалгалтын ажиллагаа ч эхлээд байгаа юм. 

Харин тус хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж, БХЯ-ны автомашин Nissan Patrol-ийн жолооч Э.Мөнхнаран гэсэн хүмүүсийг шалгаж байгаа. Мөн эдгээр иргэд нь сэтгэл зүйн хувьд хүнд, өөрийн амь нас, эрүүл мэндээ хохироож болзошгүй байгаа тул прокурорын хүсэлтийн дагуу 48 цаг саатуулаад өнгөрөгч Баасан гараг /2024.01.26/-т сулласан. Тэгвэл тухайн жолооч нарыг осолтой холбоотой мэдээлэл өгөхгүй байх нууцын баталгаанд гарын үсэг зуруулсан талаар эх сурвалж бидэнд мэдээлсэн. Улмаар тэдний сэжигтнээр тооцон шалгаж байгаа ба яллагдагчаар татаагүй байгаа бололтой.