Солонгосын визний материал шалгах хугацааг сунгасан талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгджээ

Солонгосын визний материал шалгах хугацааг сунгасан талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгджээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас визний хариу олгох өдөрт өөрчлөлт орж байгаа талаар мэдэгдлээ.

Виз мэдүүлэх монгол иргэдийн тоо өссөнөөс албан ёсны төвүүдийн ачаалал ихэсч, иргэд залиланд өртөх тохиолдол нэмэглсэн байна. Энэхүү шинэчлэлт нэгдүгээр сард визний материал өгсөн хүмүүст хамаарахгүй бөгөөд шинээр материал өгч байгаа хүмүүст хамаарах аж. Материал шалгах хугацааны тухайд ангилал тус бүрээр хариу олгох хугацааг ажлын өдрөөр тооцох гэнэ. Ингэхдээ:

  • Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код- 7 хоног
  • Байгууллагын урилга, сургалтын виз, F4- 20 хоног
  • Богино хугацааны аялал (Олон удаагийн виз хамаарна) F1, F2, F3- 80 хоног
  • Гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 80 хоногоос дээш

Виз мэдүүлэх иргэдийн тоо хэмжээ болон виз мэдүүлж буй иргэний хувийн нөхцөл байдлаас хамааран визний материал шалгах хугацаанд мөн өөрчлөлт орох боломжтой байна.

Оны өмнө буюу өнгөрсөн арванхоёодугаар сард БНСУ-ын мульти визний хугацаанд өөрчлөлт орсон. Өөрчлөлтөд жилээс дээш оршин суусан оюутан визтэй залуус эхнэр, нөхөр, хүүхдээ гурван жилийн мульти виз хүсэх боломжтой болсон юм. Мөн дагалдан виз гарахгүй байгаа аав ээж, эхнэр, хүүхэд, нөхрийн визээ энэ визээр мэдүүлэх боломжтой болсон билээ. Ингэснээр анх удаагаа мульт виза хүсч байгаа хүн заавал жилийн виз авахгүйгээр гурван жилээр хүсэх боломжтой болсон юм.