АЗХ-ны тэргүүн дэд даргаар О.Зундуйдоржийг баруун бүсийн дэд даргаар сэтгүүлч Ж.Баттуул нарыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын баг зүтгүүлжээ

АЗХ-ны тэргүүн дэд даргаар О.Зундуйдоржийг баруун бүсийн дэд даргаар сэтгүүлч Ж.Баттуул нарыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын баг зүтгүүлжээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын удирдлагын багт өөрийн төлөөний хүмүүсээ хангалттай байрлуулсан гэх мэдээлэл бий. Тухайлбал, нийслэлийн АН-ын хорооны даргаар Ц.Батцогт, тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр Б.Ган-Очир нарыг сонгогдоход Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцоо их байсан гэдэг. 

Тэгвэл Ардчилсан залуучуудын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Mr.Do буюу О.Зундуйдорж, мөн тус холбооны баруун бүс хариуцсан дэд даргаар сэтгүүлч Ж.Баттуул нарыг томилуулсан байна. Сонирхуулахад, Mr.Do буюу О.Зундуйдорж нь олон нийтийн сүлжээнд мэдээлэл түгээдэг бол, сэтгүүлч Ж.Баттуул нь цензургүй сурвалжилга зэрэг нэвтрүүлгийг сэтгүүлч н.Мөнхбаясгалантай хамтарч бүтээдэг юм. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө