Амралтын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд “Хүчит шонхор“-ын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ

Амралтын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд “Хүчит шонхор“-ын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болжээ

"Хүчит шонхор" худалдааны төвийн зүүн тал болон урд талын замыг 2024 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон байна. Энэ талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Цагдаагийн байгууллагын эрх үүрэг” 8.2.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах” эрхтэй гэж заасан байдаг. Энэ дагуу Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Дэнжийн мянга "Хүчит шонхор" худалдааны төвийн зүүн тал болон урд талын замыг 2024 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон байна.