Т.Бадамжунай нарт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар боллоо

Т.Бадамжунай нарт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар боллоо

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нарын гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Харин Нийслэлийн прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул буцаах шаардлагагүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл тус эсэргүүцлийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Тэгэхээр Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар болж байгаа юм.