ШУУРХАЙ: Шүүгдэгч нар шинээр өмгөөлөгч авсантай холбоотойгоор шүүх хурал хойшиллоо

ШУУРХАЙ: Шүүгдэгч нар шинээр өмгөөлөгч авсантай холбоотойгоор шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.02.05/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүх хуралд болохоор товлогдоод байсан билээ.

Гэвч шүүх хурал энэ сарын 29-ны өдөр хүртэл хойшиллоо. Тодруулбал, шүүгдэгч Б.Энх-Амгалан нь шинээр өмгөөлөгч авсантай холбоотойгоор өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж, улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг энэ сарын 29-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.