"Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

"Ногоон автобус"-ны хэргээр яллагдагчаар татагдаж, цагдан хоригдож буй "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийг үргэлжүүлэх хорих саналыг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус прокурорын саналыг шүүх өнгөрсөн баасан гарагт буюу нэгдүгээр сарын 02-ны өдөр хэлэлцэж, улмаар А.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. 

Ташрамд өгүүлэхэд, "Ногоон автобусны" хэргээс Хотын орлогч асан Ж.Сандагсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг нарын яллагдагч нарт яллах дүгнэлтийг танилцуулж эхлээд байгаа юм. 




Өнөөдөр туулай өдөр

38 минутын өмнө