Ховд аймгийн нутагт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон Г-г шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ

Ховд аймгийн нутагт зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон Г-г шалгаж дуусгаад шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ

Экологийн цагдаагийн албанаас иргэн “Г” нь бусадтай бүлэглэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд “Г” нарын хоёр иргэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Ховд аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.