Услалтын системийн төсвийг зориулалтын дагуу ашиглаагүй Өвөрхангайн Тарагтын Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүллээ

Услалтын системийн төсвийг зориулалтын дагуу ашиглаагүй Өвөрхангайн Тарагтын Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүллээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга З.Түмэндэмбэрэлд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Тарагт сумын Засаг дарга З.Түмэндэмбэрэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Услалтын систем бүтээн байгуулах ажлын төсвийг зориулалтын дагуу ашиглалгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 




Өнөөдөр туулай өдөр

44 минутын өмнө