Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр /2024.01.31/ хянан хэлэлцэхээр товлоод байсан шүүх хурал хойшилсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай С.Батдөл нарын долоон хүнд холбогдох дээрх хэргийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүх бүрэлдэхүүнд ирүүлсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байдаг.
Тэгвэл тус хэргийг хянан хэлэлцэх Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал маргааш буюу хоёрдугаар сарын 07-ны өдөр товлогдсон байна.