Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01:00 цагийн орчимд "Дашваанжил"-ын газыг тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой ослын мөрдөн шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа билээ.
Тэгвэл тус хэргийг шалгах Ажлын хэсэг гарсан бөгөөд өдгөө галын шалтгаан нөхцөл болон хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл ослын үеэр гарсан гал хаанаас эхэлж гарсан гэдгийг судалж, тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж байгаа аж. Ташрамд өгүүлэхэд, ослын “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт 4 прокурор, цагдаагийн байгууллагын 115 мөрдөгч багтсан Ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.