"Starlink" компанийн интернэтийн үйлчилгээ энэ сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийнэ гэж Н.Учрал мэдэгдлээ

"Starlink" компанийн интернэтийн үйлчилгээ энэ сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийнэ гэж Н.Учрал мэдэгдлээ

АНУ-ын SpaceX-ийн охин компани Старлинк нам орбитоос интернет цацаж, дэлхийн өнцөг булан бүрт интернет хүртээмжийг нэмэгдүүлэх болсон. Тэгвэл Старлинк компанийн интернэтийн үйлчилгээ энэ сарын 26-нд манай улсад албан ёсоор нэвтэрч байгаа талаар Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал мэдэгдлээ. 

Тэрбээр өөрийн facebook хуудастаа, " SpaceX компанийн төвөөр зочилж, пуужин үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж, SpaceX компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзалт хийлээ. Starlink Монгол дахь үйлчилгээний албан ёсны нээлтийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Испани Улсын Барселона хотноо хийхээр тохирлоо" гэжээ.