СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Цагаандэрс багийн “Цагдаагийн пост” гэдэг газар Баянтүмэн сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан “Королла фиэлдер” суудлын автомашин, "Бэйбэн норд бенз-НД4251” загварын зүтгүүрийн хойд талаас мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас суудлын автомашины жолооч 36 настай, эрэгтэй Б нь амь насаа алдсан байна. Харин ослын улмаас бүхээг дотроо хавчуулагдсан байсан зорчигчийг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд гарган эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Иймд иргэд хөдөө орон нутгийн зам явахдаа анхаарал болгоомжтой зорчиж, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг анхааруулж байна.