Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг зургаадугаар хорооны “Тоосго”-ны 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:05 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.