XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн Шороон үхрийн зурлага болон шинийн нэгний өглөө зүг, мөрөө хэрхэн гаргах хүснэгтийг хүргэж байна. “Хилэнт эх” хэмээх модон луу жилд “Өлсгөлөн болж мэсний аюул болж болзошгүй” гэж зурхайн шүнд айлдсан байна.
Шороон үхрийн зурлагыг шинжих: Үхрийн толгой, омруу ногоон, эвэр, сүүл, чих, бие, дөрвөн шийр шар, ходоод улаан, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай явна.
Үхэр хариулаач: Ногоон дээлтэй, хөх бүстэй, шар царайтай үхэр хариулаач нялх хүүхэд байх бөгөөд үс нь чихнийхээ араар хийссэн, баруун гутлаа өмсөөд, зүүн гутлаа бүсэндээ хавчуулж, мяндсан шилбүүр барьж, үхрийнхээ өмнө яаран алхаж явна. Шороон үхрийн ерөнхий шинж: Улс орон амгалантай. Тариа төмс, өвс ургамал дэлгэрэх. Амуу будаа арвин. Жилийн эхэн, хаврын гурван сар, дөрвөн улирлын эхэн салхитай. Өндөрлөг газар, голын эхэн, хавцал газар хийгээд голын хөндийн адаг хэсгээр өвс ургамал, тариа төмс, газрын гарц их. Жилийн дундуур тариалан сайн. Сүү сааль арвин, залуу хүмүүний ажил үйлс дэлгэрэх. Үр, ач өнөр өтгөн болох. Жилийн сүүлээр ургац арвин. Эр хүмүүн яаруу, эм хүмүүн тайван байна. Мал сүрэгт сайн. Хурмал өвчин өчүүхэн гарна. Нялхаст амгалантай, өвгөдөд ширүүн, залууст машид ширүүн болно.
Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат
Уншигчдадаа илүү ойлгомжтой болгох үүднээс таны төрсөн он, сар, өдөр, ямар суудал дээр сууж буй болон гарах зүг, унших тарни, дом зэргийг нарийвчлан дэс дараалуулан он, оноор нь гаргаж өглөө.
- Гал
Зүүн зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгт гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяад урд зүгээс ирнэ.
- Шороо
Баруун зүг рүү мөрөө гаргаад “Ум бадма дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо, модны үртэс цацаад баруун урд зүгээс ирнэ.
- Төмөр
Баруун урд зүг рүү мөрөө гаргаад “Ум раднаа дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гаргаж хаяад баруун зүгээс ирнэ.
- Огторгуй
Зүүн хойт зүг рүү мөрөө гаргаад “Ум пагма хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаад баруун хойд зүгээс ирнэ.
- Ус
Зүүн зүг рүү мөрөө гаргаад “Ум гарма дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүгээс ирнэ.
- Уул
Баруун хойд зүг рүү мөрөө гаргаад “Ум будда дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд үртэс, шороо, чулуу хаяад зүүн хойд зүгээс ирнэ.
- Мод
Хойт зүг рүү мөрөө гаргаад “Ум базар дагийний хум мама бизаяа суухай” тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод, шүдэнз хугалж хаяад зүүн зүгээс ирнэ.
- Хий
Урд зүг рүү мөрөө гаргаад “Ум базар пад дагийний хум мама бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас урж салхинд хийсгээд зүүн урд зүгээс ирнэ.
Эх сурвалж: Гандантэгчинлэн хийд