СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүн амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол гарч дөрвөн хүн амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Дорноговь, Дорнод аймгуудад “Зам тээврийн ноцтой осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
 
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шалгахад уг ослууд нь замын хажууд зогсож байсан том оврын ачааны тээврийн хэрэгслийн араас суудлын тээврийн хэрэгсэл мөргөсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх хоёр ослын улмаас нийт дөрвөн хүн харамсалтайгаар амь насаа алдаж, гурван хүн гэмтсэн байна.
 
Иймд жолооч та цаг агаарын болон замын нөхцөл байдалд тохируулж Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцох, өөрийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангаж суурин газрын гадна цагт 80 километрээс дээш хурд хэтрүүлэхгүй байх, хөдөлгөөнд оролцож түр болон удаан зогсолт хийхдээ дүрэмд зааснаар ослын дохионы болон ослын зогсолтын тэмдэг байршуулах арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



Улаанбаатарт 16 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө