Согтуу жолооч хүн мөргөөд зугтсан байсныг илрүүлжээ

Согтуу жолооч хүн мөргөөд зугтсан байсныг илрүүлжээ

Улсын дугааргүй суудлын автомашинтай жолооч явган зорчигчийг мөргөөд зугтаасан хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 11-р хороо, Гурван гал эмнэлгийн туслах зам дээр улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин хүн мөргөчихөөд зугтаачихлаа гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад 2024 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 20:55 цагт иржээ. Дуудлагын дагуу эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж холбогдогчийг олж тогтоосон байна. Урьдчилсан байдлаар явган зорчигч нь 1,75 хувийн согтолттой, замын зорчих хэсэг рүү орсон байж болзошгүй байна.

Ослын талаар Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослын газрыг орхиж явахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Мөн явганаар хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсэг дээр зогсохгүй, саатахгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй үедээ зам хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөв.