"Өвлийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон хуулиа дагаж мөрдөх ёстой" гэж ХЭҮК-оос мэдэгдлээ

"Өвлийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон хуулиа дагаж мөрдөх ёстой" гэж ХЭҮК-оос мэдэгдлээ

ХЭҮК өнгөрсөн нэг сарын хугацаанд найман хяналт шалгалт зохион байгуулжээ. Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймагт ахмадын асрамжийн газар, хүүхдийн дотуур байранд хяналт шалгалт хийсэн байна. Эдгээр хяналт шалгалтын дүгнэлт нь ирэх долоо хоногт гарах аж. 

Түүнчлэн ХЭҮК-оос унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах хүрээнд өвлийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон хуулиа дагаж мөрдөхийг шаардана гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "Хүүхдийн хөдөлмөр тэнд дундаа унаач хүүхдүүдийн эрхийн асуудлыг авч үзэж, зөвлөмж гаргасан. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, стандартыг хангуулах асуудлаар зөвлөмж гаргаж байсан.

Үүний дагуу хуульд өөрчлөлт оруулж, арваннэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл буюу өвлийн хугацаанд морь уралдуулахыг хориглосон. Одоо өвлийн уралдаан зохион байгуулах мэдээлэл гарч байна. Өвлийн цагт газар хөлдүү байдаг тул хүүхдийн амь нас эрсдэх, эрүүл мэндээр хохирор эрсдэл маш өндөр байдаг учраас хуулиар хориглоод байгаа юм. Аймаг орон нутгийн удирдлагуудад хууль тогтоомж зөвлөмжийг дагахыг сануулсан.  ХЭҮК хуулиа дагаж мөрдөрхийг шаардана" гэсэн юм.