Согтуурсан үедээ бусдын биед халдсан иргэн "бичиг мэдэхгүй" байсан ч прокурор яллах дүгнэлт үйлдсэн байжээ

Согтуурсан үедээ бусдын биед халдсан иргэн "бичиг мэдэхгүй" байсан ч прокурор яллах дүгнэлт үйлдсэн байжээ

Шүүгдэгч Э нь согтуурсан үедээ 2023 оны есдүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт М-тэй хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад М-ын цээж, хавирга хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааны явцад бичиг мэдэхгүй яллагдагч Э-г оролцуулахдаа яллагдагчид эрх, үүрэг, шинжээчийн дүгнэлт танилцуулсан болон хэргийн материал танилцуулах зэрэгт өмгөөлөгч оролцуулалгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ноцтой зөрчигдсөн гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.