ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

ШУУРХАЙ: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргалаа. 

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын "маш нууц" зэрэглэлтэйгээр яллагдагч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих саналыг Сүхбатаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, улмаар шүүхээс түүнийг хоёрдугаар сарын 04-ний өдрөөс нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ. 

Харин уг шийдвэрийг сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар эсэргүүцэж, Ерөнхий шүүгчид гомдол гаргаад байсныг өнөөдөр хэлэлцэж, ийнхүү шйидвэрлэсэн байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг /мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /төрийн нууцыг хууль бусаар олж авах/ зэрэг эрүүгийн хэргүүдэд яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн байдаг.