Уур бухимдлаа хянаж чадаагүйн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулах нь гэмт хэрэг юм. Улсын хэмжээнд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2022 онд 1016, 2023 онд 1092 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76 хэргээр буюу 7.5 өссөн байна.
Сүүлийн 3 жилийн сар шинийн өдрүүдэд хүний биед халдсан 514 гэмт хэргийн шинжтэй мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 303 нь бусдын биед хохирол учруулах, 60 нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн 11.1.1Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөө торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
11.6.1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Иймд та бүхнийг бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.