ШҮҮХ: Н.Өнөрцэцэгийг хуулийн байгууллагад очихоос өөр газарт очихыг хориглов

ШҮҮХ: Н.Өнөрцэцэгийг хуулийн байгууллагад очихоос өөр газарт очихыг хориглов

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл эл шийдвэрийн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах мэдээллийг өглөө. 

Тус мэдээлэлд "Өмгөөлөгч Б.Баатарсайхан, О.Батсүх нараас яллагдагч Н.Өнөрцэцэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч Н.Өнөрцэцэгийн ар гэрийн нөхцөл байдал, үр хүүхдүүдийнх нь эрх ашгийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, Н.Өнөрцэцэгийг холбогдсон эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэгдэж дуусталх хугацаанд Монгол Улсын хилээр гарч явахыг хязгаарлах, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад очих, өөрийн холбогдон шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос өөр бусад газарт очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэсэн талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.