ВИДЕО: "Камертон" хамтлагийн гишүүдийн аав, ээж, хүүхдүүдийг оролцуулсан "Сэтгэлийн хүч" шинэ уран бүтээл олны хүртээл болжээ

ВИДЕО: "Камертон" хамтлагийн гишүүдийн аав, ээж, хүүхдүүдийг оролцуулсан "Сэтгэлийн хүч" шинэ уран бүтээл олны хүртээл болжээ

"Камертон" хамтлаг XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярын энэ өдөр "Сэтгэлийн хүч" хэмээх шинэ уран бүтээлээ олны хүртээл болгож байгаа ажээ.

Энэ талаар тус хамтлагийн ахлагч Д.Болд өөрийн твиттер хуудастаа, "Бид дөрвийн аав, ээж, хүү, охин гээд бодит харилцаан дээрээсээ сэдэвлэн зохиосон Camerton хамтлагийн шинэ уран бүтээл “Сэтгэлийн хүч” нэртэй шинэ дууг минь хүлээн авч үзнэ үү. Та бүхнийхээ гэр бүл аав, ээж, үр хүүхдүүдэд нь аз жаргал хүсэн энэ дуугаа зориулъя" хэмээжээ. Учир нь тус уран бүтээл "Камертон" хамтлагийн дөрвөн гишүүний аав, ээж, хүүхдүүд гээд тэдний гэр бүлийн гишүүд оролцсон байна. 

ВИДЕО: "Камертон" хамтлагийн шинэ уран бүтээл "Сэтгэлийн хүч"