XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн шинийн баярын өдрүүдэд зам тээврийн нөхцөл байдал ямар байсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, өчигдөр буюу шинийн 1 /2024.02.10/-ний өдөр 391 зам тээврийн осол бүртгэгджээ. Ослын улмаас амиа алдсан хүн байхгүй. Мөн 25 иргэн согтуугаар жолоо барьжээ.