СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автомашин мөргөлдөж, нэг иргэн нас барсан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автомашин мөргөлдөж, нэг иргэн нас барсан байжээ

Сар шинийн баярын энэ өдрүүдэд иргэд хөдөө орон нутгийг зорих нь эрс нэмэгдэж, улмаар зам тээврийн осол нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, өчигдөр /2024.02.12/ Өвөрхангай аймаг, Хархорин сум Вангийн-Овоо багийн "Умын-Ам" гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 4 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км/-т 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг ОБЕГ өчигдөр 11:40 цагт хүлээн авсан байна.

Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "Королла Румион" загварын суудлын автомашин, "Коррола" загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид иргэн Н /67 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 60 минут ажиллаж цогцсыг гарган Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст, хүнд гэмтэж бэртсэн 1 зорчигчийг сум дундын Эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ. Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.