ШУУРХАЙ: Галд өртсөн хоёр иргэний ар гэр нь хүсэлт гаргаж, гадаад улс руу эмчилгээнд авч явжээ

ШУУРХАЙ: Галд өртсөн хоёр иргэний ар гэр нь хүсэлт гаргаж, гадаад улс руу эмчилгээнд авч явжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01:00 цагийн орчимд шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан билээ. 

Ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан бол галд өртсөн хоёр иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа амиа алдсан юм. Харин галд өртөж, эмнэлгийн тусламж үйлчилээ авч байсан хоёр иргэний ар гэр нь хүсэлт гаргаж, гадаад улс руу эмчилгээнд авч явсан талаар эх сурвалж мэдээллээ. Өдгөө ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хоёр, энгийн тасагт гурван хэвтэн эмчлүүлж байгаа аж.