"Монголын Х Богдын шүтээн дүрийг бүх дацан хийдүүд залах”-ыг айлтгал болгон Тэргүүн Их Хамба лам Д.Жавзандорж тушаал гаргажээ

"Монголын Х Богдын шүтээн дүрийг бүх дацан хийдүүд залах”-ыг айлтгал болгон Тэргүүн Их Хамба лам Д.Жавзандорж тушаал гаргажээ

Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их Хамба лам, Хамба Номун Хан Д.Жавзандорж энэ сарын 03 /2024.02.02/ тушаал гаргаж, “Х Богдын шүтээн дүрийг бүх дацан хийдүүд залах”-ыг айлтгал болжээ.  

Тус айлтгалд, "Аравдугаар дүрийн Богд гэгээн Жэвзүндамба хутагт өнө удаан бат оршин, дээдийн номыг болгоох зохиол үйлс, шашин амьтны тусыг цаглашгүй зохиох тэргүүтний тухайд Монгол Бурханы шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлын гишүүн хийдүүд болон бусад хийдүүдэд "Богд гэгээний өлмий бататгахын залбирал"-ыг өдөр тутам уншиж байхыг сонордуулан айлтгаж байна" гэжээ.