Ч. Бямбажаргал: Гадаадад дахь монголчууд заслаа цахимаар хийлгэж болно

Ч. Бямбажаргал: Гадаадад дахь монголчууд заслаа цахимаар хийлгэж болно

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд нь “ Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн заслыг цахимаар уншиж, айлдаж байна. Gandan.mn  цахим сайт энэ сараас шинэчлэгдэж “Засал” хэсэгт нэвтрэн орж, өөрийн төрсөн он, жилээ сонгон жилийн  зурлагаа харж засал номоо хийлгэх боломжтой. Модон луу жилд ямар жилтэй хүмүүс тусгайлан засал ном  хийлгэх шаардлагатай талаар Гандантэгчинлэн хийдийн олон нийттэй харьцах газрын дарга Ч.Бямбажаргалаас тодрууллаа.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Сар шинэдээ сайхан шинэлсэн үү та. 37 насны жил, 49 насны жил гээд онцгой засалтай хүмүүс өөрийн биеэр ганданд ирэх шаардлагатай юу?

-Сайн байна уу. Сар шинэдээ сайхан  шинэллээ. Болж өгвөл өөрсдөө ирээд засал номоо хийлгэвэл сайн байдаг. Боломжтой бол өөрийн биеэр ирэх, бүр боломжгүй бол уншуулах шаардлагатай номыг цахимаар захиалах эсвэл ах дүү, хамаатан садангаараа дамжуулан заслаа хийлгэх хэрэгтэй.

-Цахимаар заслаа хийлгэх тухай хүмүүсийн итгэл үнэмшил төдийлөн сайн биш. Цахимаар засал хийлгэх, ном уншуулахын онцлогийг та тайлбарлаж өгнө үү? 

-Монголд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс цахимаар засал, номоо хийлгэх талаар сайн ойлголтгүй байна.  Харин гадаадад дахь монголчуудад нэн хэрэгтэй үйлчилгээ. 

-Сар шинийн баярын дараагаар бид бүхэн шинийн 15-нд багтааж засал номоо хийлгэдэг. Шинийн 15-нд багтаахын утга учир нь юу вэ?

-Төгс буянт зурхайн ёсоор бурхны шашинд хаврын эхэн сарын шинийн нэгнээс арван тавны хооронд бурхан багш бурхны шашнааа дэлгэрүүлсэн байдаг.Энэ үед бураны шашныг сонсох, номыг айлдах нь хэд дахин буян хурааж байдаг.

-Луу жилтнүүдийн жил орж байна. Юун дээр илүү анхаарч ямар засал ном уншуулах вэ?

-Их, бага харш гэж байдаг. Энэ нь зурхайд бий. Суудал жилээсээ хамаараад ес эхлэхээс өмнө болон дараа нь хийлгүүлэх заслууд байна. Тухайн үеийн зурхайч нар нь хэлж өгнө дөө. Ер нь  хүн өөрийгөө сайн, сайхан байлгах ёстой. Аль болох гурван муу сэтгэлийг тэвчиж, амьтанд хорлолтой үйлийг тэвчиж явахад боломжтой. Гандантэгчэнлин хийдээс сүсэгтэн олондоо зориулан шинийн 9-ны өдөр Цагаан дарь эхийн насны авшиг хүртээх ёслолыг зохион байгуулна. Мөн энэ сарын 18-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн өглөө 10.00 цагт Сан даллагаа авч, Жавзандамба ламтан Цагаан дарь эхийн насны авшиг хүртээнэ. Нас уртасгах насанд орсон цөвийг арилгах зорилгоор энэ номыг айлддаг байгаа.

Т.Урангуа