Ж.Соронзонг ажлаас чөлөөлсөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэр гарчээ

Ж.Соронзонг ажлаас чөлөөлсөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэр гарчээ

Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр /2023.11.30/ Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хэлэлцээд "Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлсөн Л.Энх-Амгалангийн шийдвэрийг зөв гэж үзсэн байдаг. 

Харин Ж.Соронзон нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм.

Тэгвэл тус хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 06-ны /2024.02.06/ өдөр хэлэлцсэн байна. Шүүхээс анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэт хэлэлцээгүй байна хэмээн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэр гаргажээ. Гэхдээ одоогоор давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажиж гараагүй байгаа бөгөөд уг шийдвэрт гомдол гаргах нь нээлттэй юм. Ж.Соронзонд холбогдох анхан шатны шүүх хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.