БНСУ-ын BLACKPINK хамтлагийн Лиса HBO-ийн “The White Lotus” цувралын гуравдугаар бүлэгт дүр бүтээхээр болжээ

БНСУ-ын BLACKPINK хамтлагийн Лиса HBO-ийн “The White Lotus” цувралын гуравдугаар бүлэгт дүр бүтээхээр болжээ

HBO компанийн “The White Lotus” цувралын гуравдугаар бүлэгт БНСУ-ын Blackpink хамтлагийн гишүүн Лиса дүр бүтээхээр болжээ. 

Лисаг ямар дүрд тоглох талаар HBO одоогийн байдлаар мэдээлээгүй байгаа ч Лализа Манобал хэмээх жинхэнэ нэрээрээ цувралын танилцуулгад дурдагдах болсныг баталсан байна. Цувралын зургийг энэ сард Тайландын нийслэл Бангкок хот, Пукет, Ко Самуй арлуудад авч эхлэх аж.

Сонирхуулахад, Лиса HBO компанийн уран бүтээлд оролцсон Blackpink хамтлагийн хоёр дахь гишүүн болж байна. Түүнээс өмнө Женни “The Idol” цувралд дүр бүтээсэн юм.