Сар шинийн баярын өмнө УИХ-ын зарим гишүүд Энэтхэг явж Далай ламд мөргөжээ

Сар шинийн баярын өмнө УИХ-ын зарим гишүүд Энэтхэг явж Далай ламд мөргөжээ

УИХ-ын зарим гишүүд "Цагаан сарын баяр"-ын өмнө Энэтхэг улс руу явж XIV Далай лам Данзанжамцид мөргөсөн байна. XIV Далай лам Данзанжамц нь жил бүр Монголоос ирсэн мөргөлчдийг Энэтхэгийн Дармасала дахь өргөөндөө хүлээж авч уулздаг аж. Энэ жилийн уулзалтад улс төр, урлагийн олон төлөөлөл хамтдаа явжээ.  

Далай лам нь манай улсад есөн удаа айлчилж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 онд арваннэгдүгээр сарын 18-23-ны өдөр ирж Монголын нийт лам хувраг сүсэгтэн олонд Богд ламын ван, Жигжидийн цэван айлдаж “Шинжлэх ухаан ба Бурханы сургаал” сэдэвт хэлэлцүүлэг хийсэн юм.