ШУУРХАЙ: “Улаанбаатар төмөр зам”-ын галт тэрэгний машинч Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироожээ

ШУУРХАЙ: “Улаанбаатар төмөр зам”-ын галт тэрэгний машинч Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироожээ

“Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн галт тэрэгний машинч Сэлэнгэ аймагт байрлах Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. 

Тэгвэл тус хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шижлүүлжээ. Тодруулбал, Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн галт тэрэгний машинч мэргэжилтэй И.А, туслах машинч Б.Л нар нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймагт байрлах Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.