Хахууль авч, мөнгө угаасан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Х.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хахууль авч, мөнгө угаасан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Х.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбилэг ерөнхий нягтлан бодогч Х.Ц нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Эрдэнэбилэг ерөнхий нягтлан бодогч Х.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нэр бүхий компаниудтай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээ байгуулж давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.