ШУУРХАЙ: "Дүнжингарав"-ын орчимд болсон дэлбэрэлтийн улмаас 80-90 хувь түлэгдэж "Эрчимт"-ийн тасагт эмчлүүлж байсан гурван иргэн баярын өмнө нас баржээ

ШУУРХАЙ: "Дүнжингарав"-ын орчимд болсон дэлбэрэлтийн улмаас 80-90 хувь түлэгдэж "Эрчимт"-ийн тасагт эмчлүүлж байсан гурван иргэн баярын өмнө нас баржээ

Дүнжингарав худалдааны төв орчимд 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн үед байгалийн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл, суудлын автомашинтай мөргөлдсөн харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан бол галын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 19 настай залуу энэ сарын 05 /2023.02.05/-ны өдөр нас барсан байдаг. 

Тэгвэл газ дэлбэрсэн ослын улмаас 80-90 хувийн түлэгдэлттэй, ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гурван иргэн мөн нас барсан талаар эх сурвалж мэдээллээ.

Талийгаачид Сар шинийн баярын өмнө таалал төгссөн байна. Харин дээрх тасагт мөн эмчилүүлж байсан хоёр иргэн ар гэрийнхний хүсэлтээр гаднын улс оронд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн иргэд нь 70-90 хувийн түлэгдэлттэй байгаа юм байна. Өдгөө ГССҮТ-ийн салбар эмнэлэгт гурван иргэн биеийн байдал тогтвортой гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж.