ШУУРХАЙ: Баянгол дүүрэгт байрлах худалдааны төвд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

ШУУРХАЙ: Баянгол дүүрэгт байрлах худалдааны төвд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ийн автобусны хажуу дахь худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний 16:04 цагт НОБГ-т иржээ. 

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид аюулгүй байдлыг ханган, хаамгаалалт зохицуулалт хийж ажиллаж байгаа аж.