ШУУРХАЙ: Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдаж, сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

ШУУРХАЙ: Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд цасан нурангид дарагдаж, сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум Хүйтэн буйр багийн Төгрөг гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т тус сумын харьяат хоёр малчин мал хариулж яваад уулын цасны нуралд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 60 км замыг туулан хоёрдугаар сарын 13-ны өдрийн 02:00 цагт очиход малчин Х  29 настай, эрэгтэй цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бөгөөд малчин А 26 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.