Баянгол дүүрэгт байрлах худалдааны төвд гарсан галыг өчигдөр орой 21:00 цагт бүрэн унтраажээ

Баянгол дүүрэгт байрлах худалдааны төвд гарсан галыг өчигдөр орой 21:00 цагт бүрэн унтраажээ

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажуу дахь худалдааны төвд гарсан галыг өчигдөр 21:10 цагт бүрэн унтраасан байна. Гал түймрийг унтраахад Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллажээ.