12 настай охины эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан гэх хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна

12 настай охины эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан гэх хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охиныг барьцаалж, амь насыг нь хохироосон Г гэгчид холбогдох хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, улмаар тус хэрэг прокуророос яллах дүгнэлт үйлдсэн талаар  бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын газраас 12 настай охины эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан байж болзошгүй гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.