Зургаан сартай жирэмсэн эхнэртэйгээ сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Зургаан сартай жирэмсэн эхнэртэйгээ сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Дундговь аймгийн Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын чиглэлд явсан “Subaru forester” машинтай хоёр хүн сураггүй болжээ.

Тухайн иргэд нь хоёрдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчимд Гурвансайхан сумаас гарч, 22:00 цагийн үед Их газрын чулууны баруун хойд зүгт байрлах айлаас зам заалгаад хөдөлсөн байна. Тэд гэр бүлийн хоёр бөгөөд эхнэр нь зургаан сартай жирэмсэн аж. Өдгөө Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Гурвансайхан сумын мэргэжлийн анги болон Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 7 ажлын хэсэг 11 автомашин 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Холбоотой мэдээллийг Онцгой байдлын газрын 7059-101, 80105025 дугаарын утсанд өгнө үү.