Цахимаар тарваганы мах худалдан борлуулсан 21 үйлдлийг илрүүлжээ

Цахимаар тарваганы мах худалдан борлуулсан 21 үйлдлийг илрүүлжээ

“Цахим-хяналт 2024” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албанаас цахимаар тарваганы мах худалдан борлуулсан 21 үйлдлийг илрүүлж, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж эхэлжээ. 

Хураагдсан тарвагыг ЗООНОЗ-ын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотоос гарч орох товчоодод хийгдсэн хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 4, зөрчлийн шинжтэй 51, нийт 55 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа аж. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан бөгөөд Тарвагыг хууль бусаар агнасан тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл хөрөнгө орлогыг хурааж, экологи эдийн засгийн 410 мянган төгрөгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гэж заажээ.