ТОДРУУЛГА: Автомашины мотор орчмоос гал гарсан гэх бөгөөд зорчигчид автомашинаасаа бууж амжжээ

ТОДРУУЛГА: Автомашины мотор орчмоос гал гарсан гэх бөгөөд зорчигчид автомашинаасаа бууж амжжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа орчимд суудлын автомашин шатаж буй дүрс бичлэг цахим орчинд цацагдсан.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Энэ сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа орчимд суудлын автомашин осол гарсан. Тухайн автомашины мотор орчмоос гал гарсан гэх бөгөөд зорчигчид автомашинаасаа бууж амжсан байна. Одоогоор уг асуудлыг тус аймгийн аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа" гэлээ. Галын улмаас ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй байна.