Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид буудалд өнгөрсөн шөнө /2024.02.16/ гал гарчээ. Энэ талаарх дуудлага мэдээлэл ОБЕГ-т ирж, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид очжээ. Аврагчдыг очиход "О" гэх нэртэй Т-ын хувийн эзэмшлийн зочид буудлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсан байна. Уг гал түймэрт иргэн М /40 орчим настай, эрэгтэй/ ухаан алдаж, нас баржээ.
