Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 28 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 02:53 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Х-ийн “Приус-41” загварын автомашин, эзэн нь тодрохой бус “Акуа” загварын суудлын автомашин тус тус хайрагдан шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.